Хатанбулаг суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 14:15:19

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд энэ жил 204 мянган толгой мал өвөлжиж байна. Тус сум өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар Сүхбаатар аймгийн Мөнхаан сумаас 2000 боодол өвс, Улаанбаатар  хотоос 30 орчим тонн  тэжээл  татаж авчээ.

Мөн зуны дэлгэр цагт хур бороо бага орсон учир малчид дор бүрнээ  өвс, гар тэжээл бэлтгэх, малаа тарга хүч авахуулах талаар идэвх гаргаж хөдөлмөрлөсөн хэдий ч 11 дүгээр сар гарснаас хойш хоёр ч удаа цас орсон  нь өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа ажээ.

 Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ