Г.Хишигжаргал: Эмч нарын өмсөж байгаа хувцас нь агаар, шингэн нэвтрүүлдэггүй болохоор их хэцүү
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт энэ оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 3238 тохиолдол батлагдсаны 2738 нь эдгэрч, 1486 иргэн гэрийн тусгаарлалтад байна.Эмчилгээний тасагт нийт 373 хүн эмчлүүлж байгаагаас хүнд 8, хүндэвтэр 84, хөнгөн 281 байгаа бөгөөд коронавирусний улмаас аймгийн хэмжээнд 11 хүн нас баржээ. Коронавирусний халдвараас сэргийлэх вакцины I тунд 52768, II тунд 50461 иргэн хамрагдаад байна. Түүнчлэн Баян-Овоо суманд халдварын тохиолдол одоогоор батлагдаагүй бөгөөд Хэрлэн суманд 1498, Бор-Өндөрт 445, Батноровт 203 тохиолдол батлагдаж хамгийн олон хүн коронавирусний халдвар авчээ. Халдварын тархалт, эмчилгээ, шинжилгээний талаар Халдвартын тасгийн эрхлэгч Г.Хишигжаргалтай ярилцлаа.
639 days