ОРХОН: Аймгийн төсөвт оны эхний есөн сарын байдлаар 157.8 тэрбум төгрөг төвлөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-13 09:46:37
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн төсөвт энэ оны эхний есөн сард 157.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, төсвийн гүйцэтгэл 96.4 хувьтай байна гэж  Статистикийн хэлтсээс мэдээллээ. 


Он гарсаар орон нутгийн төсвөөс төлөвлөгөөт санхүүжилтийн 73.4 хувь буюу 120.6 тэрбум төгрөгийн зарлага хийснээс 0.8 хувийг Нийгмийн даатгалын шимтгэлд, 6.1 хувийг цалин хөлсөнд, 14.0 хувийг бараа үйлчилгээний зардалд, 30.9 хувийг хөрөнгийн зардалд, 48.0 хувийг татаас ба урсгал зардалд зарцуулжээ.


Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт зарлага 50.8 хувиар, орлого 66.0 хувиар их байна.

Related news