ОРХОН: Галд өртсөн зуухыг засварлаж, маргааш хэвийн горимд нь шилжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-02-09 15:52:31
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/Орхон аймгийн “Эрдэнэт ДЦС” ТӨХК-ийн Зуухан цехийн нэг зууханд гал гарч байна гэсэн дуудлага энэ сарын 9-ний 00.24 цагт аймгийн ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн нэг тасаг буюу 6 албан хаагч яаралтай очиж шуурхай арга хэмжээ авчээ. Нэмэлтээр хоёр тасгийн 12 хүн нийт 18 хүн ажилласан байна.

Тухайн үед Эрдэнэт ДЦС-ын ажилчид хөдөлмөр хамгааллын зааварчилгааны дагуу ажиллаж байсан бөгөөд ОБГ-ын алба хаагчид галын тархалтыг 00.48 минутад зогсоож, 03.19 минутад бүрэн унтраажээ.   

Эрдэнэт ДЦС ТӨХК нь 7 зуухтай. Нэг зуухны үйл ажиллагаа түр зогссон ч тухайн үед нэмэлт зуухаа галлаж хэвийн горимоор ажиллаж эхэлсэн байна.

Одоогоор галын улмаас гэмтсэн кабель утсуудыг сэргээх, зарим засвар үйлчилгээг хийж байна. Маргааш гэхэд галд өртсөн зуухаа хэвийн горимд нь шилжүүлэх ажээ.

 

Related news