ГОВЬ-АЛТАЙ: Одонгоо хүртэж буй ээжүүдийн хамгийн залуу нь 25 настай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-06-02 11:42:52

Говь-Алтай, 2024 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Энэ онд Говь-Алтай аймгийн хэмжээнд 179 ээж алдарт эхийн одонгоор энгэрээ мялааж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаар зарлигаар “Алдарт эх” одон гардуулах ёслол Алтай  хотноо болж нэгдүгээр одонгоор 16, хоёрдугаар одонгоор 163 эх энгэрээ мялаалаа. Одонгоо хүртэж байгаа ээжүүдийн хамгийн залуу нь 25 насандаа хоёрдугаар одонгоо гардан авч байгаа нь “Эхийн алдар одон” гардуулах үеэр онцлон танилцуулж байсан юм. 


Алдарт эхчүүдийн одонг Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар гардуулж, үр хүүхдээ зөв сэтгэлтэй, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг иргэн болгон өсгөж хүмүүжүүлж байгаад талархал илэрхийлэн, эх үрсэд эрүүл энхийг хүсч баяр талархлын үг хэлж байлаа. 


Улсын Их Хурлаас 2010 оны зургаадугаар сарын 25-ны өдөр олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг батлан, 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна


Энэ хуулиар өмнөх хууль тогтоомжид заасан хүүхдийн тоо, шалгуурыг багасгаж зургаа ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд алдарт эхийн нэгдүгээр зэргийн одон, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд алдарт эхийн хоёрдугаар зэргийн одонг олгодог болжээ.


Related news