ТӨВ: Камерын хяналтын дэд төвд Зуунмод сумын 6 багийн 119 камерыг холболоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-10-08 17:41:24

Зуунмод, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. “Телекамер” хөтөлбөрийн хүрээнд 2024 онд нийтийн эзэмшлийн зам, талбай, авто замын уулзваруудыг камержуулан, эдгээр камерыг нэгдсэн байрлалаас хянах “Камерын хяналтын дэд төв”-ийг байгуулсан юм. Эхний ээлжид тус төвд Зуунмод сумын 6 багийн 119 камерыг холболоо.


"Камерын хяналтын дэд төв"-ийг орон нутгийн төсвийн 300 сая төгрөгөөр байгуулсан ба тус төвд шаардагдах тоног төхөөрөмж, камер, ухаалаг системд суурилсан программ худалдаж авах тендерт шалгарсан “Өнө тэгш арвижих” ХХК-ийн хамт олон ажлыг гүйцэтгэжээ.  


"Телекамер" хөтөлбөрийг 2024-2027, 2027-2029 оныг хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Цаашид төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн гаднах орчны камерыг үе шаттай холбохоор ажиллаж байна.


Мөн энэ онд аймгийн хэмжээнд 14 сум орон нутгийн хөгжлийн сангийн 556 сая төгрөгийн санхүүжилтээр камержуулалт хийхээр төлөвлөн ажлаа эхлүүлээд байна



Related news