Хашаатад "Хүүхэд хөгжил хамгаалал"-ын анхдугаар чуулган болов
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хашаат сумын “Хүүхэд хөгжил хамгаалал”-ын анхдугаар чуулган энэ сарын 27-ны өдөр боллоо. Чуулганд тус сумын ЕБС-ийн анги тус бүрээс сурлага, урлаг, спортоороо шалгарсан тус бүр 4 хүүхэд, эцэг эхийн төлөөлөл, байгууллагын дарга, эрхлэгч нар, дотуур байрны багш, жижүүр, анги удирдсан багш нар, цагдаа, хэсгийн төлөөлөгч гээд 130 гаруй төлөөлөл оролцсон байна. Чуулганаар Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, сумын хамтарсан багийн үйл ажиллагааны тайлан, эрүүл амьдрал идэвхитэй хөдөлгөөний тухай мэдээлэл, сургалтыг зохион байгуулсан байна.
2735日