Ховдын эмнэлэгт тулгамдаж байсан олон асуудлуудыг шийдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймагт энэ сарын эхээр ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Батэрдэнэ, Эм, үйлдвэрлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн Н.Гэрэлт-Од нар Бельгийн төслийн Монгол талын компанийн захирал Г.Түмэн-Ерөөлт, менежер Д.Уранзаяа нар ажиллалаа.
Холбогдох мэргэжилтнүүдийг Ховд дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвд ажиллах үеэр тус төвийн баг хамт олон хамтран ажиллаж олон тулгамдсан асуудлуудын санхүүжилтүүдийг шийдвэрлүүлэхээр болсон байна.
Төслөөр нийлүүлэгдэх тоног төхөөрөмжийг байрлуулах талаар газар дээр нь үзүүлж танилцуулан, Рентген аппаратууд, CT байрлуулах өрөөнүүдийн, угаалгын тасгийн цахилгааны монтаж, шалны засварыг Бельгийн төслийн монгол талын "NT" компани хариуцахаар болоод байна.
Дүрс оношилгооны тасгийн Эхо, дуран байрлуулах хэсгийн засварын болон 380 квт-ийн агаар шугам шинээр татах зураг төсвийг шинээр гарган ЭМЯ-нд яаралтай хүргүүлэн санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр болсон байна.
Харийн эмнэлгийн Угаалгын тасгийн урсгал засварыг БОЭТ өөрсдөө хариуцахаар тус тус шийдвэрлэлээ.
Энэ дашрамд Ховд аймгийн эмнэлэгт тулгамдсан асуудал болоод байгаа БОЭТ-ийн төв байрны дээвэр, гадна фасадын хуучирч муудсан байдлыг газар дээр нь танилцуулснаар гадна фасад болон дээврийн засварын санхүүжилтийг ЭМЯ шийдвэрлэхээр болсон байна. Олон жил яригдаж,хүлээгдэж байсан Бельгийн төслийн тоног төхөөрөмж энэ оны ирэх 10 сарын 15-наас Ховдод авчран суурилуулна гэж тус аймгийн БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох мэдээллээ.

А.Бямбасүрэн