Юанийн доллартай харьцах ханшийг эрс буурууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-01-07 10:44:56

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадад юанийн доллартай харьцах ханшийг 0.51 хувиар бууруулсан нь наймдугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт болсныг тус улсын “China Foreing Exchange Trade System” банкны мэдээлэл харуулжээ.

Пүрэв гарагт нэг доллартай харьцах юанийн ханш 6.5646 байсан бөгөөд энэ нь Хятадын төв банк үндэсний валютынхаа Америк доллартай харьцах ханшийг эрс сулруулсан 2015 оны наймдугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм.

Д.Жаргал

 

関連ニュース