Өдөр өнжүүлэхүүд үйл ажиллагаагаа зогсоон хүүхэд харах үйлчилгээ эрхлэх саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-10 22:38:42

Сүхбаатар аймгийн ХГБХХ-ээс нэг сарын турш иргэдээс судалгаа авчээ. Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх хүсэлтэй иргэд, мөн энд хамрагдах хүүхдийн тоо ч өсөх хандлагатай байна гэнэ.

Алслагдсан сумд болох Эрдэнэцагаан, Дарьганга сумдаас мөн иргэд уг үйлчилгээг хэрэгжүүлэх саналаа ирүүлжээ.

Сүхбаатар аймгийн хэмжээнд цэцэрлэгийн хамрагдалт 86 хувьтай байгаа. Үүний цаана 600 гаруй хүүхэд цэцэрлэгээс гадуур байгаа юм. Аймгийн төв Баруун-Урт суманд л гэхэд 275 хүүхэд гэртээ байна. Тиймээс хүүхэд гэрээр харах үйлчилгээ эрхлэхэд хамрагдах хүүхдийн хувьд хангалтай гэсэн үг.

Хуулинд зааснаар дээрх үйлчилгээнд зөвхөн 2-5 насны хүүхдүүд хамрагдах ёстой учир аймгийн төвд өдөр өнжүүлэх төв хэлбэрээр ажиллаж 0-2 хүртэлх насны хүүхдийг асарч байсан газрууд үйл ажиллагаагаа зогсоон хүүхэд харах үйлчилгээний чиглэлээр ажиллахаар саналаа өгчээ.

Өнгөрсөн 12 сард Улаанбаатар хотноо болсон сургалтанд хамрагдсан таван сургагч багш ирэх 7 хоногоос уг үйлчилгээг эрхлэх хүсэлтэй иргэдэд зориулсан 40 цагийн сургалтыг эхлүүлж, сертификат олгох юм байна. Хүүхэд харах сертификатгүй хүмүүс энэхүү ажлыг эрхлэх боломжгүй юм.

Т. Одончимэг

関連ニュース