Эрдэнэмандал хийд хөл хөдөлгөөн ихтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 23:30:44

Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийд хөл хөдөлгөөн ихтэй байна. Сар шинэд багтаж жилийнхээ заслыг хийлгэх гэсэн сүсэгтэн олон ихээр цуглажээ.

Жилтнүүдийн заслыг хийдийн зүгээс өдөр өдрөөр хуваарь гарган хийж байна. Уг нь өнөөдөр шинийн долоон байх ёстой ч шинийн наймных нь сар нь урьтаж бүтэн харагдаж болсон тул 6-наас шууд шинийн наймны өдөр гэж тоологдож байгаа юм байна. Хүмүүс заавал шинийн 8, 15-д багтаж засал номоо хийлгэх ёстой гэж үздэг. Энэ хугацаанд багтах нь илүү сайн байж болох юм. Ер нь заавал шиний 8, 15 гэлгүй тухайн жилдээ багтааж засал номоо хийлгэсэн ч болно гэдгийг Эрдэнэмандал хийдийн унзад лам Ц.Энхбат хэлж байна.

Шинийн 8 бол тамын хаалга хаалттай ганц өдөр гэдэг. Мөн Дарь Эх, Манал бурханы буулттай тул яг энэ өдөр эдгээр бурхад замбу тивд заларч байдаг. Тиймээс энэ өдөр хийсэн аливаа нэгэн буян асар их арвиждаг гэнэ. Амгалангийн эх сурвалж маань ганцхан буянаас шалтгаална. Буян гэдгийг хамгийн энгийнээр ойлговол үргэлж сайн сайхан зүйлийг бодохыг л хэлнэ.

Т. Одончимэг

関連ニュース