Миний гэр бүл бүхнээс эрхэм номын аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн төв номын сангаас албан байгууллага, агентлагуудын дунд гэр бүлийн харилцааны чухал сэдвүүдтэй төрөл бүрийн ном болон зөвлөмж материалууд бүхий “Миний гэр бүл бүхнээс эрхэм” номын аяныг эхлүүлжээ.
Энэхүү хайрцаг нь нэг байгууллага дээр долоо хонох бөгөөд энэ хугацаанд байгууллагаараа уг ном, материалуудыг уншиж судлан уншсан номынхоо талаар бусаддаа ярьж өгөх, өөр хоорондоо хэлэлцүүлэг, уралдаан тэмцээн явуулах юм.
Баруун-Урт сумын ЗДТГ, Сүхбаатар аймгийн цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс хамтран гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох зорилгоор зохион байгуулж буй “Аз жаргалтай гэр бүл” аяны хүрээнд дээрх ажил зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2 сарын турш үргэлжилнэ. Аяны эцэст шилдэг хоёр байгууллагыг шалгаруулж урамшуулах юм .
Т. Одончимэг