Төр нийгмийн зүтгэлтэн Д.Санжжавын нэрэмжит гудамжны нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Чандмань уулын аймгийн анхны дарга, Төр нийгмийн зүтгэлтэн Дарьжавын Санжжавын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан Ховд аймгийн Жаргалант сум дахь түүний нэрэмжит гудамжны нээлтийн ёслол есдүгээр сарын 14 нд боллоо.
Д.Санжжав 5 дугаар жарны Бадаргуулт төрийн дөрөв дэх жил буюу 1878 оны Шар
бар жилд Ховд хязгаарын сайд жанжны захиргаанд явсан Сайн заяат дөрвөдийн
баруун гарын үнэн зоригт хан аймгийн харьяат мянгад хошууны нутаг Гахайт
багийн Цагаанчулуут хэмээх газар малчин удмын ард Дарьжавын гэр бүлд мэндэлжээ.
Тэрээр1912 онд Ховд хотыг чөлөөлөх дайнд өөрийн үзэл бодол итгэл үнэмшлээрээ дэмжин оролцож баруун хязгаарыг түвшитгэн тогтоох сайд Дамдинсүрэн, ван Магсаржав нарт нутаг хошуунаасаа цэрэг дайчлэн элсүүлэх, хоол хүнс бэлтгэх ажилд идэвхтэй оролцож хувиасаа 20 агт бэлэглэж байжээ.
Ховд аймгийн анхны дарга Дарьжавын Санжжав гүний мэндэлсний 140 жилийн ойд зориулан гаргасан номын нээлтийн ажиллагаа "Их буян" захын өмнөх талбайд болж Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон цуглааныг нээж, аймгийн МАН-ын дарга, Мянгад сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дүгэржав, Мянгад сумын ИТХ-ын дарга Д.Намсрайжав, Д.Санжжав гүний зээ охин Б.Должмаа нар тухайн хүний ажил амьдрал, ач холбогдлын талаар сэтгэгдлээ хуваалцсанаас гадна дээрх ажлыг санаачлан зохион байгуулсан хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлж, цаашид гудамжийг цаашид өнгө үзэмжтэй байлгах талаар сум орон нутаг, хойч үеийнхэнтэй санал бодлооо хуваалцсан юм.
Нээлтийн ёслолд Ховд аймгийн удирдлагууд, Мянгад сумын ИТХ,ЗДТГ, нутгийн иргэд, Д.Санжжав гүний ач хүү Магсаржавын гэр бүл 83 настай Д.Буньяа, зээ охин Ц.Должмаа болон түүхийн ухааны эрдэмтэн докторууд оролцов.
А.Бямбасүрэн