“Өсвөрийн аврагч-2018” тэмцээнд сурагчид авхаалж самбаагаа сорив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/.Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, Боловсрол соёл урлагийн газартай хамтран “Өсвөрийн аврагч-2018″ тэмцээн зохион байгууллаа.
Өсвөр үеийнхэнд болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед өөртөө болон бусдад эмнэлгийн тусламж үзүүлэх, аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, тэсвэр хатуужилтай хүнлэг энэрэнгүй хүмүүжил олгоход мэргэжлийн байгууллагууд анхаарч буй ажлын нэг энэ аж. Аймгийн төв цэнгэлдэх хүрээнд есдүгээр сарын 27-нд болсон тэмцээнд Ховд аймгийн Жаргалант сумын дөрвөн сургууль, Ховд сум, Манхан сумын зургаан багийн 40 гаруй өсвөрийн аврагч сурагчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Тэмцээний тэргүүн байрыг Ховд аймгийн Жаргалант сумын "Цаст-Алтай" цогцолбор дунд сургууль, дэд байрыг Жаргалант сумын зургаадугаар дунд сургууль, гутггаар байрыг Жаргалант сумын "Прогресс" дунд сургууль тус тус эзэллээ. Тусгай байрт Ховд аймгийн Манхан сумын дунд сургуулийн баг тамирчид шалгарав.
А.Бямбасүрэн