Хүнсний аюулгүй байдалд иргэний оролцоо аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-30 14:06:08
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын Газар ”Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” сарын аяныг өрнүүлж, хүнсний  асуудлаар төлөвлөгөөний дагуу салбар чиглэл хариуцсан мэргэжилтнүүд, улсын байцаагчид сургалт, сурталчилгаа хийж байна.
Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Дарьжав, Б.Эрдэнэцэцэг нар хамтран энэ оны 10 сарын 26-ны өдөр Ховд аймгийн төвд үйлчилгээ явуулдаг “Номин төв” ХХК-нийн ажилчдад Дотоод хяналт шалгалтыг сайжруулах нь, Хуванцар савны хэрэглээ, Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, Хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ? зэрэг агуулгын хүрээнд сургалт явууллаа.

Аяны хүрээнд ургамлын гаралтай бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох журам, гарал үүслийн гэрчилгээ олгох талаар Улсын ерөнхий байцаагчийн 01/05 албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа. Ховд аймгийн газар тариалан эрхэлдэг сумдын “Газар тариалан бэлчээр хариуцсан” мэргэжилтнүүд ургамлын гаралтай бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ олгосон байдал, бичилт зэрэгтэй танилцав. “Гарал үүслийн гэрчилгээг хэрхэн бичих, олгох” сэдвээр тэдэнд сургалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Аймгийн төв Жаргалант суманд “мал төхөөрөх“ үйл ажиллагаа явуулж буй махны үйлдвэрүүдэд урьдчилан сэргийлэх хяналтыг аймгийн Тагнуулын газар, Гадаадын харьяатын газар, Цагдаагийн газартай хамтран явуулаад байна.


                                                                                                                                                                                          

関連ニュース