“Алтан намар-2018”наадмын тэргүүн шагналтан хөгжмийн зохиолчоо хүндэтгэн угтлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-31 16:45:10
Ховд/МОНЦАМЭХөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатар, ХДТ-ын хөөмийч Х.Ганзориг нарыг Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ХДТ-ын удирдлага, холбогдох албаны хүмүүс өнөөдөр "Ховд" нисэх буудал дээр угтан авч, хүндэтгэл үзүүллээ.
Ховд аймгийн чөлөөт уран бүтээлч, хөгжмийн зохиолч Морин хуур наадмын Гран при шагналт Б.Хүрэлбаатар “Сар анх мандсан нутаг” хөөмийд зориулсан чуулбар аяз “Алтан намар 2018” наадамд шилдгээр шалгарсан баярт үйл явдал боллоо. “Алтан намар-2018” хөгжмийн наадамд 17 хөгжмийн зохиолчийн 19 бүтээл тоглогдсон байна.
“Алтан намар-2018” хөгжмийн наадмын тэргүүн дээд шагналыг Ховд аймгийн харьяат, хѳгжмийн зохиолч Б.Хүрэлбаатарын Хѳѳмий, Симфони найрал хѳгжимд зориулан бүтээсэн "Сар анх мандсан нутаг" чуулбар бүтээл хүртсэн байна. Энэхүү уран бүтээлийг аймгийн ХДТ-ын хөөмийч Х.Ганзориг болон нутгийн уран бүтээлчид хамтран үзэгчдэд толилуулжээ.

関連ニュース