Д.Мянганцэвээн: ”Мянгад адуу “ илүү хавирга, нугаламтай байдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/
Ингэснээр Монгол Улсад үржүүлж буй бие дааж баталгаажсан үүлдэр, омгийн мал 49 болж, малын генетик нөөцөд суурилсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний цар хүрээг тэлэх, малын чанар, бүтээмжийг сайжруулах, эдийн засгийн үр шим, ашиг хүртэх ач холбогдолтой болж байна.
Ховд аймгийн Мянгад
адууг олон жил судалгаа хийсэн ахмад зоотехникч Д.Мянганцэвээн гуайгаас тус
адууны онцлогийг тодруулахад” Мянгад адуу цээж өргөн, гүн, нуруу шулуун,
хондлой бөөрөнхий, сахлаг өтгөн сүүлтэй, толгой харьцангуй том, хамар монхор,
хамрын нүх уужим, хавирганы матаас сайтай, яс бат бөх, шөрмөс ил тод, цомбон
туурайтай .
Бие томтой, нас гүйцсэн гүү 340-360 кг, азарга 350-370 кг жин
татдаг. Алдсан тарга хүчээ амархан нөхдөг, илүү хавирга, нугалам бүхий биологи
аж ахуйн өвөрмөц онцлогтой, сэргэлэн цовоо, чийрэг бие цогцостой, судалгаагаар
мянгадын 10 адуу тутмын нэг нь илүү хавирга нугаламтай байдаг гэв.
Мянгад адуу хээр, хүрэн, хул, бор, хар үндсэн зүстэй. Махны
болон уналгын хэвшилтэй, лагс чамбайлаг боловч уналга-хурд, махны чиглэлээр
үржүүлэхэд тохиромжтой, уяа сойлго авахдаа сайн, сүрэглэх, үр төлөө энэрэх,
бэлчээр сонгох чадвар сайтай монгол адуунд байх олон давуу талтай гэнэ.