ОНХС-ийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалтад иргэдийн оролцоотой хяналт тавьж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн ИТХ-ын дэргэд байгаалсан хяналтын зөвлөл Жаргалант сумын нутаг дэвсгэрт ажиллаж, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн болон хийгдэж буй бүтээн байгуулалт, ажил үйлчилгээний явцад иргэдийн оролцоотой хяналт тавьж эхэлжээ.
Ховд аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн энэ оны 45 дугаар тогтоол “Орон нутгийн хөгжлийн сангийн
хөрөнгөөр 2018 онд хийгдсэн ажил үйлчилгээнд хяналтыг хэрэгжүүлэх” зорилгоор
аймгийн ИТХ-ын дэргэдэх хороод, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй Хяналтын зөвлөл байгуулаад байгаа юм.
Хяналтын зөвлөл нь 10 дугаар сарын 08, 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд хуралдаж ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн болон хийгдэж буй бүтээн байгуулалт, ажил үйлчилгээний явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонсчээ. Үүнд аймгийн төвд дугуйн зам барих, Авто замын гэрэлтүүлэг, Жаргалант сумын нийтийн байрны орц, дээвэр, гадна фасад засвар, Бугат үзүүрийн услалтын системийн толгойн барилгын засвар шинэчлэлт, аймгийн төвийн Цахилгаан дамжуулах дэд станц барих /Жаргалант сумын Бичигт багт/, Жаргалант сумын шинэ дулааны засмал замын дээд хэсэгт худаг гаргах зэрэг нийтийг хамарсан ажил үйлчилгээтэй газар дээр нь танилцах шийдвэр гаргасны дагуу дээрх хнялатыг тавьж эхэлжээ.