Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-21 14:56:35

Ховд |МОНЦАМЭ| Орон нутагт томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан БСШУС-ын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/25 дугаар тушаалаар аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. 

Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулиудыг 2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 02 дугаар сарын 04-ийг дуустал, өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 21-25-ны өдөр хүртэлх хугацаанд хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоохоор болсон байна.

                                                                                           Н.Лхагва





 


関連ニュース