Ховд аймаг БНХАУ-ын Аньхуй мужтай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-26 22:52:14

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн гадаад харилцаа өргөжиж байна. 

Бээжин хотын Ардын Засгийн газраас "Нэг бүс, нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулжээ. Тус чуулга уулзалтад Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг оролцож, БНХАУ-ын Аньхуй мужтай хамтын ажиллагааны хэлэлцээр хийж, гэрээнд гарын үсэг зурсан байна.

Энэхүү гэрээний хүрээнд орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажиллана гэж албаныхан мэдээллээ.  




関連ニュース