Сүхбаатар аймагт он гарсаар 4 удаагийн түймэр гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР2016 он гарсаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Наран, Мөнххаан, Сүхбаатар сумдын нутагт нийтдээ 4 түймэр гарчээ.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 106 тоот тогтоолоор түймэрийн хохиролын хэмжээг тогтоохдоо хаврын улиралд 1 га газрыг 3817 төгрөг, Намрын улиралд 11000 төгрөгөөр тогтоосон. үүний дагуу дээрх түймрүүдийн улмаас 12000 га газар шатаж, төлбөрийг нөхөн барагдуулах ажил явагдаж байгаа юм байна.
Хамгийн гол нь эдгээр түймэрийн шалтгаан нь иргэд, малчдын өөрсдийнх нь анхаарал болгоомжгүй үйлдэлээс болж гарч байгаа гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм. Иймд хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, тээврийн хэрэгслийн жолооч нар хөдөө хээр, аялал зугаалгаар явах, ногоон бүсээр зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг Аймгийн Онцгой байдлын газраас иргэдэд анхаарууллаа.
Т. Одончимэг