Шүүхийн нээлттэй өдөрт олон хүн ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, захиргааны хэргийн анхан шатны шүүх, эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, шүүхийн тамгын газар, дөрөвдүгээр тойргийн тахарын албаны хэсгээс хамтран Цэцэрлэг хотноо өрлөг жанжин Г.Дэмидийн талбайд зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөр”-т иргэд өргөнөөр цугларсан байлаа.
Шүүхийн талаарх мэдээллийг иргэд WWW.Shuukh,mn болон Shuukh.app-ээс цахимаар авч, шүүхийн байршил, хаяг, веб сайт, шийдвэрүүд хийгээд хуралдааны зар тойм, хэрэглэгчийн буланг мэдэж болох аж. Шүүхийн тамгын газар, мэдээлэл лавлагааны албанаас иргэдэд зориулан “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”, өмгөөлүүлэх эрхийн эрхийн талаарх, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагааны танилцуулга, эрүүгийн анхан шатны шүүхийн 2015 оны үйл ажиллагаа, “Шүүхийн захиргааны тухай хууль”, тахарын албанаас гэрч хохирогчийг хэрхэн хамгаалдаг талаар яриа таниулга хийж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгснөөс гадна олон зуун гарын авлага тараалаа.
Мөн олон нийтийн дунд шүүх Засаглалын тухай Асуулт-Хариулт-Асуултын тэмцээнийг зохион байгууллаа.
Шүүгч, ажилтнууд шуурхайлан ажиллах нөхцөл бүрджээ
Сүүлийн 5 жилийн хугацаанд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 218 нэхэмжлэл хүлээн авч, 38 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 180 нэхэмжлэлийг захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн”-гэж тус шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Г.Нямдаваа хэллээ.
Тус шүүх нь нийтийн захиргааны хууль бус үйл ажиллагааны эсрэг, хувь хүн хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, засаг төрийн удирдах үйл ажиллагааны хүрээнд хууль дээдлэх ёсыг нэвтрүүлэн бэхжүүлэх зорилготой аж.
Дашрамд тодотгоход, Архангай аймгийн Нутгийн захиргааны ордонд байрлах шүүхийн байраар ороход, шүүгч ба ажилтнууд компьютер техник хэрэгслээр бүрэн хангагдаж, дотоод сүлжээнд холбогдсоноор шүүхийн ажлыг шуурхай болгох нөхцөл бүрдсэн нь илт харагдана.
Л.Булган