Сүхбаатар аймагт тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэг 11 хувьтай явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн хэмжээнд 9000 гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Эдгээрээс 793 тээврийн хэрэгсэл буюу нийт тээврийн хэрэгслийн 11% нь үзлэг оношилгоондоо ороод байна.
Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжийн дагуу сумдад тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгийг зохион байгуулна. Энэ сарын 25-наас 5 сарын 19-нийг хүртэл заасан хуваарийн үзлэг, оношилгоо хийгдэнэ.
Тээврийн хэрэгслийн, хяналтын улсын үзлэг тухайн оныхоо 1 сарын 1-ний өдрөөс эхлэн явагддаг. Зарим жолооч нарын дунд үүнтэй холбоотой ташаа ойлголтууд байдаг учираас үзлэг оношилгоондоо хамрагдах байдал удаашралтай явагдаж байгааг аймгийн Авто тээврийн төвийн дарга Ч. Хүрэлсүх мэдээллээ. Одоогоор Сүхбаатар аймгийн хэмжээнд тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэг 11%-тай явагдаж байна.
Т. Одончимэг