Хоригдол эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОНДОН. /ВВС/. Дэлхийн хэмжээнд 700 мянга гаруй охид, эмэгтэй шоронд хоригдож байна.
Лондонд төвтэй “Эрүүгийн байцаан шийтгэх эрхзүйн бодлогын судалгааны хүрээлэн”-гийн явуулсан судалгааны тайлангаас үзвэл, 2000 оноос хойш эмэгтэй хоригдлуудын тоо 50 хувиар өсчээ.
Эмэгтэй хоригдлуудын бараг тал хувь нь ердөө гурван улсад, тодруулбал АНУ, БНХАУ болон ОХУ-ын шоронгуудад хоригдож байна.
219 улс даяар явуулсан судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийн уг тайланг гаргажээ.
Шоронд хоригдож буй охид, эмэгтэйчүүдийн тоо үүнээс ч өндөр байж магадгүй гэж судлаачид хэллээ. Учир нь зарим улсын, тухайлбал, БНХАУ-ын өгсөн мэдээлэл бүрэн бус аж.
Г.Доржханд
コメント