АНУ-ын иргэн Хятадад тагнуулын хэргээр баривчлагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /NHK/. Хятад улсын аюулаас хамгаалах хүчнийхэн Америк иргэн эмэгтэйг тагнуулын хэргээр баривчилснаа АНУ-БНХАУ дээд хэмжээний уулзалт хийхээс хэдхэн өдрийн өмнө мэдэгдлээ.
Сэнди Пан-Гиллис нь АНУ-ын Техас муж улсын Хьюстон хотын бизнес эрхлэгчдийн хамт БНХАУ-д очжээ.
Энэ эмэгтэйг зургаан сарын өмнө Гуандун мужаас Макао руу явах гэж байхад нь БНХАУ-ын аюулаас хамгаалах хүчнийхэн саатуулсан байна. Түүнийг энэ сард албан ёсоор баривчилжээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпин өчигдөр АНУ-д очсон юм. Тэрбээр нөгөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай дээд хэмжээний уулзалт хийнэ.
Хятад улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лейн мэдэгдсэнээр, АНУ-ын иргэн Пан-Гиллис нь үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлсэн үйл ажиллагаанд оролцсон бололтой.
Г.Доржханд
コメント