Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг хэлэлцэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ. /TASS/. Ирак, Йемен, Ливи болон Сирийн хямралыг, мөн Палестин, Израилийн мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Арабын орнуудын холбооны /АУХ/ Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Арабитай пүрэв гарагийн орой уулзахдаа хэлэлцжээ.
Сири улсын асуудлын хувьд Женевийн мэдэгдлийг зайлшгүй биелүүлэх шаардлагатай гэдэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга нар санал нэгдсэн байна. Йемений хувьд мөргөлдөөнийг цэргийн замаар шийдэж болохгүй бөгөөд ингэвэл байдал улам дордоно гэдгийг Бан Ги Мүн цохон тэмдэглэжээ.
НҮБ-ын хэвлэлийн албанаас мэдээлснээр, Бан Ги Мүн, аль-Араби хоёр мөн Палестин, Израилийн мөргөлдөөнийг зохицуулах тухай “Арабын энхийн санаачилгыг хэрэгжүүлэх хамтарсан үйл ажиллагааны талаар” хэлэлцэж, Иракийн Ерөнхий сайд Хейдар аль-Абадигийн улс орондоо хийж буй шинэчлэлийг дэмжихээ илэрхийлжээ.
АУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга ирэх долоо хоногт эхлэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дахь удаагийн чуулганы ерөнхий хэлэлцүүлгийн үеэр болох арга хэмжээнд оролцохоор Нью-Йоркт хүрэлцэн иржээ.
Д.Жаргал
コメント