Гоёл-2016 тэмцээнийг Шилмэл загвар ХХК-тай хамтран зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 12:58:21

Сүхбаатар аймгийн ЕБС, БДСургуулиудын дунд жил бүр зохион байгуулагддаг "Гоёл-2016" хувцас загварын тэмцээний зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнийг Сүхбаатар аймгийн Боловсрол, соёлын газар санаачлан Шилмэл загвар ХХК-тай хамтран 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, Гоёл-2016 наадмын шилдэгүүдээ тодрууллаа.

Гоёл уралдаант тэмцээн нь хүүхэд багачуудын гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэх, биеэ зөв авч явах дадалд сургах, бүтээлч сэтгэлэгээг хөгжүүлэх гээд олон талын ач холбогдолтой. Гоёл наадам бол сургуулиудын технологийн багш нарын ажлыг дүгнэх нэг үзүүлэлт болдог. Эндээс хүүхдүүд технологийн хичээлээс юу олж авдагийг харж болно. Нөгөө талаараа сурагчид хувцас загвар гэдгийг ихээр сонирхох болж энэ наадамд оролцогчдын тоо нэмэгдэж, хамгийн гол нь тайзан дээр гарч буй загварууд чанар жилээс жилд сайжирч байгааг зохион байгуулагчид онцоллоо.

Тус наадамд Баруун-Урт сумын 1,2,3,4-р сургууль, Баяндэлгэр, Мөнххаан С,Уулбаян, Дарьганга, Халзан сумдын ЕБС зэрэг 9 сургуулийн 130 гаруй сурагчид авьяас чадвар,ур ухаанаа дайчилан өрсөлдсөн юм. Шилдэг Гоёлын загвар зохион бүтээгч, Шилдэг Авангард загвар зохион бүтээгч, Шилдэг загвар өмсөгч эрэгтэй, эмэгтэй, Ирээдүйтэй загвар өмсөгч эрэгтэй, эмэгтэй гэсэн номинациар шалгаруулсан бөгөөд тэргүүн болон дэд байр эзэлсэн сурагчдад “Шилмэл загвар” ХХК, "Шилмэл Модель агентлаг", “Сити”дээд сургууль “СУИС”-д хөнгөлөлттэй үнээр суралцах эрхийн бичиг гардуулжээ.

Гоёл-2016  тэмцээнд багийн дүнгээр Тэргүүн байрыг 1-р БДС, Дэд байрыг 4-р БДС, Гутгаар байрыг 3-р БДС, Тусгай байрыг Халзан сумын ЕБС, Уулбаян сумын ЕБС тус тус эзэлжээ.

Т. Одончимэг

関連ニュース