Франц Сирид "Лалын улс"-д цохилт өгч эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПАРИС. /Kyodo/. Сирид “Лалын улс” бүлэглэлийн босогчдод агаараас цохилт өгч эхэлснээ Франц мэдэгдлээ.
Францын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэгдсэнээр, тус улс тагнуулын мэдээлэлд үндэслэн энэ сарын 8-наас Сирид босогчдод цохилт өгч эхэлжээ.
Тус газар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч Францын хүчнийхэн АНУ тэргүүтэй эвсэлтэй хамтран ажиллажээ.
Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадыг нэн даруй огцрохыг Франц шаардсаар байгаа юм.
Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус саяхан, “Ойрхи Дорнодын Сири улсын иргэний дайныг зогсоохын тулд энхийн хэлэлцээ хийж эхлэхийг Франц эн тэргүүнд тавина” гэсэн билээ.
Г.Доржханд
コメント