АНУ-ын бодлогыг Путин буруушаав
ДЭЛХИЙН МЭДЭЭНЬЮ-ЙОРК. /NHK/. “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх зорилгоор Сирийн Засгийн газрыг эсэргүүцэх хүчний цэргүүдийг бэлтгэх АНУ-ын бодлого бүтэлгүйтсэн гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.
“Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газар болон тус улс дахь өөр өөр хүчний хооронд хамтын ажиллагааны үндсийг тавьж өгөх нь чухал. Сирийн хөрш орнуудад ч мөн адил” гэж Путин мэдэгджээ.
Путин өнөөдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэх бөгөөд үүнийхээ өмнө АНУ-ын телевизэд ярилцлага өгсөн байна.
“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх зорилгоор Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч 60 цэргийг АНУ бэлтгэсэн боловч тэдний 4-5 л үүргийн дагуу ажиллаж байгаа бөгөөд дийлэнх нь АНУ-аас олгосон зэвсгийг авч, босогчдын бүлэглэлд нэгдсэн гэж тэрбээр ярив.
Мөн тэрбээр, Ерөнхийлөгч Асадын хүчин л “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэж байна гэж мэдэгдээд, АНУ, Турк, Саудын Арави зэрэг улс хамтран ажиллах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлжээ.
Асадыг АНУ болон Өрнөдийн орнууд огцруулах хүсэлтэй байдаг бол ОХУ дэмждэг билээ.
Д.Нямтулга
コメント