Африкийн улсуудын холбоонд БНХАУ тусламж үзүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК. /ВВС/. Ирэх таван жилд манай улс Африкийн улсуудын холбоонд /АУХ/ 100 сая долларын цэргийн тусламж үзүүлнэ гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин хэллээ.
БНХАУ-ын дарга даваа гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэхдээ ингэж амласан юм.
Түүний хэлснээр, Африкийн нөөц хүчин байгуулж, хямралд хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулахад энэ тусламжийн мөнгийг зарцуулах аж.
Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд БНХАУ 8000 цэргээ оролцуулна гэж Си дарга хэлсэн юм.
Үүнээс гадна БНХАУ-НҮБ-ын энх тайван ба хөгжлийн санг байгуулахад нэг тэрбум доллар өгөхөө тэрбээр амлажээ.
Г.Доржханд
コメント