Зарим багш амралтаа Солонгос улсад ажил хийж өнгөрөөдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-06-13 09:00:54

Сүүлийн жилүүдэд ЕБС болон МСҮТ-ийн зарим багш амралтаараа БНСУ-д очиж ажил хийж амжиргаагаа дээшлүүлэх болжээ.

“Булган” МСҮТ-ийн нэгэн удирдагчаас багш нар юу хийж амрах талаар сонирхоход энэ асуудал сөхөгдлөө. Монгол Улсад хамгийн урт амралттай ажиллагсад бол багш нар юм. Тэд зуны дэлгэр сайхан цагт ажлын 48 өдөр буюу жил бүрийн зургадугаар сарын таван хавиас наймдугаар сарын 25-ны өдрийг хүртэл  амардаг аж.

Харин Солонгос улсад ажиллаж амьдардаг эх орон нэгтнүүд нь тэдэнд ажлын байраа булаалгахын зэрэгцээ цалин хөлсийг унагаж байна хэмээн тун дургуй байдаг гэж хилийн дээс алхсан зарим хүмүүс ярьж байна.

Архангай аймаг  Л.Булган

関連ニュース