23 байгууллага 84,4 сая төгрөгийн шийдвэрээ мэдээлээгүй байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-06-13 09:02:32

Архангай аймгийн Аудитын газраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд нийцлийн аудит хийхэд эхний улирлын байдлаар 116 байгууллагын эрх бүхий албанд тушаалтан 640,6 сая төгрөгийн шийдвэр гаргаснаас 23 байгууллага 84,4 сая төгрөгийн шийдвэрээ энэхүү хуулийн дээрх заалтын дагуу шилэн дансны цахим хуудсанд мэдээлээгүй байна.

Мөн хуулийн 3.1.1, 3.1.2-т хамаарах 202 төрлийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээд хуулийн 6,1 дэх заалтын дагуу 2016 оны нэгдүгээр улиралд шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд 4.443,9 сая төгрөгийн 1149 мэдээлэл тавихаас 85,2 хувь буюу 4.3242,2 сая төгрөгийн 979 мэдээллийг цахим хуудсанд байршуулжээ.

Аудитаар 202 байгууллагын шилэн дансны мэдээллийг анхан шатны баримт болон цахим хуудсаар тулган шалгасны дотор томилолтоор12 сумын 89 төсөвт байгууллагын мэдээллийг газар дээр нь очиж шалгаснаа  аймгийн аудитын газраас мэдээллээ.

Аудитын явцад 106 байгууллагын 452,8 сая төгрөгийн мэдээллийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд нөхөн мэдээлүүлсэн байна.

 Архангай аймаг Л.Булган

 

 

 

関連ニュース