Өмнөх жилүүдийнхээс хур тунадас ихтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймагт хур тунадас харьцангуй сайн, дэлхий дэлэгнэж, малын нуруу тэнийж, хүмүүсийн сэтгэгдэл сайхан байна.
Албаны эх сурвалжаас, үзэхэд, тавдугаар сард Булган, ЭрдэнэБулган, Ихтамир, Цэцэрлэг, Өлзийт, Төвшрүүлэх сумын нутгаар 32,1-60,6 мм цас орсон нь хамгийн их тунадастай байгаа бол Хангай, Эрдэнэмандал, Жаргалант суманд 22,6-25,9 мм хур буусан нь хамгийн бага байна. Ер нь зургадугаар сарын 10-ны байдлаар, ч цаг агаар өмнөх жилүүдийнхээс харьцангуй сайн, хур тунадас боломжийн байна.
Архангай аймаг. Л.Булган