Хээрийн түймэр БНХАУ-ын хилийг давжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймийн Дарьганга
сумын нутагт гарсан хээрийн түймэр өргөн газар нутгийг хамарсаар Эрдэнэцагаан сумын нутгийг дамжин улмаар БНХАУ-ын хилийг давжээ. Хилийн наад хэсгийн түймрийг унтраах ажил одоо ч үргэлжилж байна.
Салхи ихтэй байгаа
учир түймрийг унтраахад хүндрэлтэй байгаа аж.
Дарьгана сумын хёрдугаар
багийн нутаг Баянцагаан гэдэг газар 4 дүгээр сарын 18-ны 11 цаг 58 минутад хээрийн
түймэр гарлаа гэх дуудлага аймгийн ОБГ-т иржээ. Одоогоор түймрийг унтраахаар
ОБГ, Гал түймэр унтраах аврах 17 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар анги,
Дарьганга, Асгат, Эрдэнэцагаан сумын ЗДТГ-ын албан хаагчид болон малчид, ард иргэд
нийлсэн 150 гаруй хүн, 21 автомашинтай ажиллаж байна.