Хөл хориог дахин 14 хоногоор сунгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын 16 дугаар хуралдаан болж, зохих
шийдвэрүүдийг гаргалаа. Улсын онцгой комиссоос ирүүлсэн чиглэлийн дагуу аймгийн
хэмжээнд хөл хориог дахин 14 хоногоор сунгав. Энэ хугацаанд мөрдөгдөх зохицуулалтууд
хуучин хэвээр байх юм.
Өөрөөр хэлбэл аймгийн
төвийг тойрсон болон төв доторх хяналтын постууд үргэлжлэн ажиллана. Иргэд
хүнс, эм эмнэлгийн хэрэгслээ хүргэлтийн үйлчилгээгээр авч, банк ажиллахгүй,
харин автомат тооцооны машин /АТМ/-ууд өдрийн 12.00 цаг хүртэл ажиллана. Мөн барилгын
материалын дэлгүүрийг хүргэлтээр үйлчлэхийг зөвшөөрлөө.
Иргэд гэрийн дэглэм
сахиж буйтай холбоотойгоор халаалтыг 5 дугаар сарын 01-нд зогсоодог
байсныг 5 дугаар сарын 15 хүртэл сунгажээ.
Харин зайлшгүй
шаардлагатай уул уурхай, газар тариалан, ногоон байгууламж, барилгын ажлуудыг
тусгай зааврын дагуу явуулахаар шийдвэрлэв.
Малчдаас ирсэн
хүсэлтийн дагуу тэдэнд үйлчилж байсан ШТС-ыг нэгээр нэмэгдүүлж, ажиллах цагийн
хуваарийг 22:00 цаг хүртэл сунгасан байна.