Халдварын тохиолдол долоогоор нэмэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт тус аймгийн Мөнххаан суманд хоёр, Сүхбаатар
суманд таван тохиолдол илэрч, халдварын нийт батлагдсан тохиолдол 158
боллоо. Нэмэгдсэн тохиолдлууд бүгд өмнөх халдвар авсан иргэдтэй ойрын харьцагчид байна.
4 дүгээр сарын 26-ны
байдлаар 76 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан, одоогоор АНЭ-т 73, Онгон сумын ЭМТ-д
зургаан иргэн хэвтэн эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын 640, дам 328 харьцагч байна. Эрсдэл өндөртэй 30 иргэн
тусгаарлах байранд хяналтад байна. Хүлээгдэж байгаа шинжилгээний хариу байхгүй
гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Аймгийн Онцгой комиссын
шийдвэрээр өнөөдрөөс хойш коронавирусний нөхцөл байдлын мэдээг долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагт мэдээлж байхаар боллоо.