Ховд аймагт "Залуучуудын хөгжлийн зөвлөл" байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-26 16:25:03

Ховд /МОНЦАМЭ/. Залуучуудын хөгжлийн зөвлөл”-ийг энэ сарын 25-ны өдөр Ховд аймагт байгууллаа. 

Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд нийгмийн салбар бүрийн төлөөлөл 21 хүн нэгдсэн байна. Улмаар зөвлөлийн тэргүүнээр Ховд их сургуулийн багш, доктор (Ph.D) Г.Нямдаваа, дэд тэргүүнээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйч С.Хишигтогтох, нарийн бичгийн даргаар Шинэ Ховд бизнес инкубатор төвийн “Дээж” студийг үүсгэн байгуулагч Г.Энхцоож нар сонгогдлоо. 

Ийнхүү Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөл нь залуучуудын үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, хөгжил оролцоог сайжруулах, шинэ санал, санаачилгыг дэмжих болон тэдгээрийн эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж ажиллахаар төлөвлөжээ.   

 

関連ニュース