Манхан суманд ихэр тугал гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн харьяат, аймгийн аварга малчин Г.Уртнасангийн хотонд өнөөдөр ихэр тугал гарчээ.
Өнгөрсөн 2020 онд Ховд аймгийн 8000 орчим малчин өрхийн нийт хээлтэгч малын 20 хувь нь ихэрлэж байв. Үүнээс онцлоход, Чандмань суманд ихэр ботго, Мянгад суманд дөрвөн ихэр тугал гарсан. Мөн Ховд суманд дөрвөн ихэр хурга, Чандмань суманд дөрвөн ихэр ишиг гарч, малч эзэн, нутаг хошуугаа баярлуулсан байдаг. Харин энэ хавар Манхан сумын Баянгол багт мөн ингэ ихэрлэж, Мянгад сумын Цагаанбулан багт дөрвөн ихэр ишиг гарсан бол энэ өглөө аймгийн аварга малчин Г.Уртнасангийн хотонд ихэр тугал гарсан тухай албаны эх сурвалж мэдээллээ.