Голуудын усны түвшин 2-8 см нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-31 12:29:40

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт 2021 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 08:00 цагийн байдлаар нийт голуудын усны түвшин өмнөх өдрөөс 2-8 см нэмэгдсэн байна.

Иймээс голын эрэг орчмын дагуу суурьшиж, зусаж байгаа айл өрх болон аялал зугаалгаар амарч буй иргэд үер, усны гэнэтийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг орчимд тоглуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байгаа юм. 

Ташрамд: 2020 оны байдлаар Ховд аймгийн хэмжээнд булаг шанд 890, гол горхи 222, рашаан ус 28, худаг 840, услалтын систем 20, үерийн хамгаалалтын далан 9, усан цахилгаан станц 7, цэвэрлэх байгууламж 3 тус тус байна.  



関連ニュース