Алдарт эхийн одон гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баруун-Урт сумын 81
эхэд өнөөдөр Алдарт эхийн одонг гардуулан өглөө. Нэгдүгээр зэргийн одонг
дөрөв, хоёрдугаар зэргийн одонг 77 эх гардав.
Эдгээрийн хамгийн залуу нь
26 настай эх байлаа. Тэрээр дөрвөн хүүхэд төрүүлэн, эрүүл саруул өсгөж байгаа аж.
Одонг аймаг, сумын удирдлагууд
гардуулан өгсөн бөгөөд орон нутгийн зүгээс ирээдүй хойч болсон хүүхэд
багачуудынхаа өсөж хүмүүжих, сурч боловсрох, амьдрах таатай орчин нөхцөлийг
бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллаж, олон шинэлэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр
төлөвлөснөө хэлж байлаа.
Энэ жил Сүхбаатар аймгийн
хэмжээнд 237 эх Алдарт эхийн 1, 2-р одонгийн болзлыг хангажээ. Цар тахлын
нөхцөл байдалтай холбоотойгоор одон гардуулах ёслолыг сумд өөр өөр хугацаанд
гардуулахаар төлөвлөсөн бөнөөд зарим нь улсын баяр наадмаар гардуулах юм байна.