Байгууллагуудад ногоон байгууламж бүхий талбайн арчилгааг хариуцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-03 15:33:15

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын нийтийн эзэмшлийн талбайд 260 ширхэг цэцгийн мандал, саад бүхий 19213.76 мкв ногоон байгууламж бий.

Үүний өнгө үзэмж, арчлалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор тус сумын Засаг даргын 2021 оны  А/116 дугаар захирамжийн дагуу Ховд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа 102 аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр хариуцуулан өгчээ.

Одоогоор Нэгдүгээр сургууль, Капитрон банк, Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа, 3 болон 11 цэцэрлэг, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг байгууллага хариуцсан талбайн арчилгаа, ногоон байгууламжийн тариалалтыг маш идэвхтэй хийж, хамгаалж байна гэж Жаргалант сумын ЗДТГ-аас мэдээллээ. 

 

関連ニュース