Ховд аймагт сонгуулийн санал хураалтын ирц 30 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-09 15:29:26

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт Ховд аймагт үргэлжилж байна.

Тус аймагт 11:00 цагийн байдлаар сонгуулийн санал хураалтын ирц 11.32  хувьтай байсан. Тэгвэл 14:00 цагийн байдлаар Ховд аймгийн 16272 сонгогч санал өгч, ирц 30 хувьтай байна.

Харин аймгийн төв Жаргалант суманд одоогийн байдлаар нийт сонгогчийн 23 хувь буюу 4540 хүн саналаа өгсөн байна.  

関連ニュース