Малчин К.Баярмянгаа Бураа багийн анхны “Алтан төлийн эзэн” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-16 16:28:25

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн малчин К.Баярмянгаа “Алтан төлийн эзэн”-ээр шалгарч, шагналаа хүлээн авлаа. 

МҮОНРТ, ХХААХҮЯ-тай хамтран жил бүр “Алтан төлийн эзэн”-ийг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн малчин К.Баярмянгаагийн гэр бүл “Алтан ишигний эзэн"-ээр шалгарч, аймаг, сумын удирдлагуудаас шагналаа хүндэтгэлтэйгээр гардан авлаа.

Удам дамжсан малчин К.Баярмянгаагийнх мал сүргээ таван төлөөр нь өсгөж байгаа бөгөөд өдгөө ямаан сүргийнхээ тоо толгойгоор сум орон нутагтаа тэргүүлж, малынхаа үүлдэр угсааг сайжруулахад идэвх санаачnлга гарган ажиллаж байна.

Эднийх 1200 орчим малтай. Энэ жилийн тухайд 600 гаруй төл бойжуулсан бөгөөд ийнхүү Бураа багийнхаа анхны “Алтан төлийн эзэн” болж байгаа юм.

Малчин К.Баярмянгаа бол бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгох, малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөхөд бодит хувь нэмэр оруулж байгаа туршлагатай малчдын нэг юм.   

関連ニュース