Шинэ гавьяатаа угтан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн
зарлигаар аймгийн Засаг даргын орлогч Д.Шижирбаатар Төрийн үйлчилгээний гавьяат
ажилтан хэмээх хүндэт цолоор шагнуулсан. Тэрээр Сүхбаатар аймаг, аймгийн
ЗДТГ-аас тодорч буй хоёр дахь гавьяат ажилтан юм. Шинэхэн гавьяат нутагтаа ирж,
орон нутгийн удирдлага болон ЗДТГ-ын хамт олон түүнийг хүндэтгэлтэйгээр угтан
авлаа.
Д.Шижирбаатар нь багш
мэргэжитэй ч 1983 оноос төрийн албанд анхан шатнаас нь эхлэн өнөөг хүртэл тасралтгүй 39 жил ажиллажээ. Сумын ЗДТГ-ын мэргэжилтнээс эхлэн сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, амгийн ИТХ-ын дарга зэрэг төрийн удирдах албаны ажлыг хашиж ирсэн юм. Уулбаян сумын Засаг даргаар
найман жил ажиллахдаа орон нутгийн хөгжлийг шинэ түвшинд гаргаж, анхдагч гэж
тодотгохуйц олон ажлыг сум орон нутагтаа хийж хэрэгжүүлсэн байдаг. Мөн тэрээр өөрийн
сурсан мэдсэнээ залуу хойч үедээ зааж сургах, ажлын арга туршлагаа хуваалцан
олон залуу боловсон хүчнийг төрд бэлтгэн оруулсан байна.
Өдгөө тэрээр аймгийн Засаг
даргын орлогчийн албыг хашиж байна.