Ховд аймагт халдвар авсан 500 хүн эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-07-02 11:26:15

Ховд /МОНЦАМЭ/. Энэ сарын 2-ны өдрийн байдлаар Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 49-өөр нэмэгдэж, нийт 937 боллоо.

Тодруулбал, мэргэжлийн байгууллагууд сүүлийн 24 цагт нийт 651 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Улмаар Зэрэг суманд тав, Манхан суманд гурав, Ховд суманд нэг хүнээс халдвар илэрсэн байна.

Түүнчлэн Мөст суманд гурав, Дуутад дөрөв, Мөнххайрханд нэг, Жаргалант суманд 32 хүнээс халдвар илэрчээ.   

Аймгийн төвийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 144 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 23 нь хүүхэд байна. Мөн Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 61 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Мөст сумын Эрүүл мэндийн төвд хоёр хүн хэвтэн эмчлүүлж байна. Жаргалант суманд 139, Булганд 24, Алтай болон Цэцэгт нэг, Буянтад тав, Мөстөд гурав, Мөнххайрханд найм, Манхан суманд дөрвөн хүн гэрээр эмчлүүлж байна.

Ховд аймагт коронавирусний халдвар авсан 500 хүн эдгэрсэн гэж Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас мэдээллээ.

Одоо тус аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2150, тусгаарлан ажиглах байранд 27, гэрийн тусгаарлалтад 2123, гэрийн ажиглалтад 496 иргэн байна.  

関連ニュース