Ховд аймагт халдварын батлагдсан тохиолдол нийт 3055 болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдөр коронавирусний халдварын
батлагдсан тохиолдол 51-ээр нэмэгдэж,
нийт
3055 боллоо.
Тодруулбал, Чандмань суманд
13, Буянтад долоо, Мөнххайрханд хоёр, Булган, Манхан, Мянгад суманд нэг иргэнээс
халдвар илэрчээ. Харин аймгийн төв
буюу Жаргалант
суманд 26 иргэнээс халдвар илэрсэн байна.
Ховд их сургууль болон Халдвартын
тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т энэ
сарын 10-ны өдрийн байдлаар 206 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс
40 нь 0-18 насны хүүхэд, 14 нь жирэмсэн эх байна.
Мөн хөдөөгийн сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т
нийт 103 хүн хэвтэн эмчлүүлж байна. Аймгийн
төв болон хөдөөгийн сумдад халдвар авсан нийт 489 хүн гэрээр эмчлүүлж
байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг
болон гэрийн эмчилгээнээс 106 хүн гарчээ. Ингэснээр коронавирусний халдвар авсан нийт иргэнээс 2409 нь эдгэрлээ гэх мэдээллийг өнөөдөр албаныхан танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын
2339 иргэн гэрийн тусгаарлалтад байна.