Ховдынхон Олимпын хүрэл мeдальт Б.Болортуяад байр олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-08-23 10:34:53

Ховд /МОНЦАМЭ/. “Токио-2020” олимпын наадамд хүрэл медаль авсан Б.Болортуяа нь Ховд аймгийн Булган сумын уугуул. Иймээс Ховд аймгийн удирдлага, нутгийн зөвлөлийнхөн хүндэтгэл үзүүлжээ.  

Тодруулбал, “Токио-2020” олимпын наадамд хүрэл медаль авсан Б.Болортуяад Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хоёр өрөө байр, Булган сумын нутгийн зөвлөл хоёр өрөө байр тус тус олгосон байна

Мөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, Таван богд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан түүний аавд хоёр өрөө байр  бэлэглэжээ

関連ニュース