Халдварын батлагдсан тохиолдол 262-оор нэмэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 262-оор нэмэгдэж, нийт 5682 боллоо.
Ховд их сургууль болон
Халдвартын тасгийн Тусгаарлах эмнэлэгт наймдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 302
хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 42 нь 0-18 насны хүүхэд, 42 нь жирэмсэн эх
байна.
Харин сумдын Эрүүл
мэндийн төв, Тусгаарлах эмнэлэгт нийт 178 хүн хэвтэн эмчлүүлж буй. Мөн аймгийн
төв болон сумдад нийт 1879 хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг
болон гэрийн эмчилгээнээс 166 хүн гарчээ. Одоо Ховд аймгийн хэмжээнд ойрын
хавьтлын 1848 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Орон нутгийн иргэд шинжилгээний явуулын цэгүүдээр дамжуулан коронавирусний
халдвар илрүүлэх шинжилгээнд идэвхтэй хамрагдаж байгаа юм.