Вакцинд хамрагдах ёстой иргэдийн 87.1 хувь нь эхний тунг хийлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 144 хүн коронавирусний халдвараас сэргийлэх дархлаажуулалтад хамрагдсан байна.
Тодруулбал, 61 хүн
вакцины эхний тун, 83 хүн вакцины хоёр дахь тунг хийлгэжээ.
Өссөн дүнгээр авч,үзвэл,
Ховд аймагт вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 87.1 хувь буюу 55388 хүн
эхний тунг хийлгэсэн. Мөн 79.5 хувь буюу
50584 хүн вакцины хоёр дахь тунд хамрагдсан гэх мэдээлэл байна.
Орон нутгийн иргэд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан коронавирусний
халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагдах бүрэн боломжтой.