Ховдод сүүлийн 24 цагт вакцины гурав дахь тунг дөрвөн хүн хийлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн 24 цагт нийт 133 иргэн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсан байна.
Үүний 36 нь вакцины
эхний тун, 93 нь хоёр дахь тунг хийлгэсэн аж. Мөн коронавирусний халдвараас
урьдчилан сэргийлэх вакцины гурав дахь тунг дөрвөн иргэн хийлгэжээ.
Өссөн дүнгээр авч үзвэл, вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 87.5 хувь буюу 55571 иргэн эхний тун, 80.6 хувь буюу 51164 иргэн хоёр дахь тунг хийлгэж, дархлаажуулалтад хамрагдсан гэх мэдээлэл байна.
Коронавирусний
халдвараас урьдчилан сэргийлэх вакцины гурав дахь тунг Ховд аймагт энэ долоо
хоногт хийж эхэллээ.
Вакцины гурав дахь тунг
эхний ээлжинд 55 ба түүнээс дээш насны иргэд, хариу арга хэмжээний баг буюу
эрсдэлтэй орчинд ажиллаж буй чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын алба хаагчдад
хийнэ.
Улмаар коронавирусний
халдвараас урьдчилан сэргийлэх вакцины эхний болон хоёр дахь тунд бүрэн
хамрагдсан, гурван сарын хугацаанд уг халдвараар өвчлөөгүй иргэнд гурав дахь
тун вакциныг сонголтоор хийх аж.